Ховд аймгийн Засаг даргын ивээл дор шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-30-нд болно. Эмэгтэйчүүдийн 61, эрэгтэйчүүдийн 53 дахь удаагийн тус аймгийн Засаг дарга Э.Болормааг сонгосон бөгөөд түүний ивээл дор зохион байгуулах юм. Энэ жилийн УАШТ-ий шигшээ шатанд өрсөлдөх эрэгтэй, эмэгтэй тамирчдын нэрс гарлаа. Монголын шатрын холбооноос УАШТ-ийг орон нутагт зохион байгуулах бодлого гарган ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн тус тэмцээнийг Хэнтий аймагт зохион байгуулсан юм.