2022 оны I ээлжээр Увс аймгаас цэргийн албанд татагдсан хугацаат цэргийн алба хаагчид хилийн цэргийн 0285, 0277 дугаар ангид цэргийн алба хаагаад Монгол Улсын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит талбай дээрээс халагдлаа. Тус талбайд Хилийн цэргийн 0285, 0245, 0277 дугаар ангиудын хамтарсан "ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН 90 ЖИЛ"-ийн ойн сурталчилгааны ажлын хүрээнд шинэ зэвсэглэл, дрон, материал техникийн хангалтыг дэлгэн үзүүлэх, "ГЭРЭЭТ ХИЛЧНИЙ АЛБА"-ыг сурталчлахын зэрэгцээ "ХИЛЧИН ОН ЖАВУУД" урлагийн тоглолтыг хийлээ.