Хүнд гэмтлийн улмаас дөрвөн башё өнжөөд байсан Японы мэргэжлийн сүмогийн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сарын 14-нд эхлэх зуны башёд зодоглохоор болжээ. Саяхан түүний бусад дэвжээний бөхчүүдтэй бэлтгэл хийж буй бичлэг цахим сүлжээнд нийтдлэгдсэн.
Энэ тухайд Исэгахама ояката “Ёкозүна барилдана. Мэдээж барилдана гэдэг түрүүлэхийн төлөө үзэлцэнэ гэсэн үг. Эхний хоёр өдөр хамгийн хэцүү нь. Дараалан ялчихад цаашаа бол урсаад л явчихна. Гэмтлийн хувьд Тэрүнофүжигийн өвдөг угаасаа энэнээс илүү сайжирна гэж байхгүй. Хаврын тэмцээний өмнө хэт их бэлтгэл хийж цөмрөөд оролцож чадаагүй. Энэ удаад Тэрүнофүжи бага багаар өөрийнхөөрөө бэлтгэл хийсэн. Жингээ хассан болохоор барилдахад ер нь асуудалгүй” гэж ярьжээ.
Л.Сайнаа