"Эерэг хандлага-Эрүүл нийгэм" аян "Цаг гаргая" арга хэмжээний хүрээнд "Шугаман бүжиг"-ийн сургалтын үйл ажиллагааг зохион явуулжээ. Зургаа дахь удаагаа Толгойт хөгжлийн төвийн спорт зааланд зохион байгуулахад ерөнхий боловсролын сургууль, СӨББ-ын багш, ажилтан албан хаагчдад “Задгай цагаан” шугаман бүжгийн дасгал хөдөлгөөнийг зааж сурталчилсан байна. Нийтдээ 37 албан байгууллагын 111 багш, ажилтан, албан хаагч хамрагдан, дасгал хөдөлгөөн хийжээ.