Жүдо бөхийн "Атланта-1996" олимпын наадмын хүрэл медальт, Ази тивийн анхны аварга, гавъяат тамирчин Доржпаламын Нармандахын нэрэмжит өсвөр үеийнхний жүдоч бөхийн олон хотын тэмцээн Орхон аймагт энэ сарын 12-14-нд болж байна. 27 дахь удаагийн “Narka cup” тэмцээнд 1300 гаруй бяцхан жүдочид хүчээ үзэхээр мэдүүлсэн бөгөөд Буриад, Язутаас ч жүдочид ирж барилдах юм. Гавьяат тамирчин Д.Нармандах нь Атлантагийн олимпоос жүдо бөхийн 60 кг-ын жинд Монгол Улсын цор ганц медалийг авчирсан төдийгүй улсын аварга шалгаруулах тэмцээн 10 жил босоо түрүүлсэн бөх юм.