Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх шатандаа орж, өнгөрсөн өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жингийн медальтнууд тодорлоо. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана барилдаанаа дуусгасан бол эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд өдгөө 18 настай Б.Ням-Эрдэнэ ялалт байгуулснаар шөвгийн 32-т хойд хөршийн ОХУ-ын Мадина Таймазоватай барилдана. Залуу мастер Б.Ням-Эрдэнэ нь өсвөр үеийнхний ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн өсөх ирээдүй бөх билээ.
Сэтгэгдэл (1)