Сингапур улсад сагсан бөмбөгийн “Asia Development Camp”-д Ази тивийн шилдэг 16 настнуудын бэлтгэлд Монгол хүү Г.Балжинням хамрагдаж байна. Говьсүмбэр нутгийн хүү тэрбээр 195 см өндөр, 90 кг жинтэй манай улсын сагсан бөмбөгийн ирээдүй юм. Тэрбээр ур чадвараа харуулан НБА-гийн мэргэжилтнүүдийн анхааралд өртөж чадвал дэлхийн хэмжээний сагсчин болох боломж энэ талбайгаас олдож болох билээ.