“Алдарын цом” үндэсний бөхийн сумын заануудын барилдаан “Алдар” спорт хорооны зааланд болоход 50 бөх хүч үзлээ. 17 дахь удаагийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, сумын заан Н.Амгаланбаатар түрүүлж, Увс аймгийн харьяат, сумын заан Б.Цагаанбанди үзүүрлэв.
Түрүү бөх Н.Амгаланбаатар тус цомыг гурав дахь удаагаа хүртэж байгаа юм.
Харин удаах байрт Булганы А.Ширнэндагва, Ховдын Э.Хүрэлсүх, Увсын Ц.Бямбацогт, Дундговийн Б.Доржсамбуу нар шалгарлаа. Энэ барилдаан нь үндэсний спортыг сурталчлах хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх, бөхчүүдийн ур чадварыг ахиулах зорилготой юм. Өнгөрсөн сарын барилдаанд Увсын Ц.Мөнх-Эрдэнэ түрүүлсэн билээ.
Сэтгэгдэл (1)