Орхон аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого 115 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 13,6 хувиар нэмэгджээ. 2023 он гарсаар улсын чанартай хэд хэдэн томоохон тэмцээн, уралдаан, олимпиадыг орон нутагтаа зохион байгуулсан нь орлого нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлжээ.
Нийт орлогын 45 хувийг аж ахуйн нэгж албан газрын, 42,5 хувийг орон сууцны, 6,2 хувийг зочид буудал гэхчлэн бүрдүүлжээ.
Мөн нийтийн хоолны 732 цэг 89,8 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ хийж, бараа гүйлгээний нийт хэмжээ оны өмнөх үеэс 27,7 хувиар нэмэгдсэн байна. Нийт бараа гүйлгээний 47,1 хувийг хүнсний дэлгүүр, 27,8 хувийг шатахууны борлуулалт, 10,6 хувийг зоогийн газар, гэхчлэн эзэлжээ.
Сэтгэгдэл (1)