Тавдугаар сарын 12. Энэ өдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиох юм. Баярт өдрөө угтан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сувилахуйн мэргэжлийн албанаас Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран зорилтот бүлгийнхэнд чиглэсэн сайн үйлс аян зохион байгуулсан байна.
Тус дүүргийн 7 болон 9 дүргээр хорооны 11 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, гэрийн нөхцөлд байнгын асаргаа сувилгаа хийхэд нэн шаардлагатай хэрэгцээт зүйлс болон ахуйн хэрэглээний эд зүйл гардуулжээ.
Түүнчлэн “Шүтээн үрс”, 94 дүгээр цэцэрлэг, 13 дугаар сургуулийн нийт 200 хүүхдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх (түлэгдэлт, бүх төрлийн уналт, зам тээврийн осол), гарын эрүүл ахуй, халдвараас сэргийлэх мэдлэг, дадал олгох сургалтыг нас насны онцлогт нь заажээ.