Тээврийн цагдаагийн албаны үйл ажиллагаандаа цахилгаан дугуй ашиглаж эхэлжээ. Тээврийн цагдаагийн албанаас Замын хөдөлгөөний ачаалал, эрчим их үед иргэдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг богино хугацаанд хүргэх, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албаны үйл ажиллагаанд цахилгаан дугуйг ашиглаж байгаа нь энэ юм байна.