ОХУ-ын Буриадын Кижинга аймагт ЗХУ-ын баатар, гварын ахмад Дарма Жанаевийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 8-9-нд болов. 45 дахь удаагийн тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнарангийн удирдлага дор “Алдар” спорт хорооны хоёр тамирчин алт, мөнгөн медаль хүртжээ. 60 кг-ын жинд М.Сумъяабазар алт, 55 кг-д Б.Наран-Өлзий мөнгөн медаль хүртсэн байна. Олимпын наадмын шагналт байр, дэлхийн хошой мөнгөн хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран их спортоос хөндийрч дасгалжуулагчийн албанд шилжсэнээр олон сайчуудыг бэлтгэн гаргасаны нэг жишээ тэд юм.
Сэтгэгдэл (3)