ОХУ-ын Буриадын Кижинга аймагт ЗХУ-ын баатар, гварын ахмад Дарма Жанаевийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 8-9-нд болов. 45 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Төв аймгийн бөхийн дасгалжуулагч Л.Энхбаярын удирдлага дор оролцсон баг бүрэлдэхүүн таван медаль (хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл)-тай ирлээ. Ялалтын баярын өдрөөр зохион байгуулсан уг тэмцээний 42 кг-ын жинд П.Энхзул, 45 кг-д Б.Өсөх-Ирээдүй алтан медаль хүртсэн бол 92 кг-д Б.Лхагважав мөнгө, 48 кг-д Э.Дөлгөөн, 57 кг-д н.Арвинбаяр хүрэл медаль хүртжээ. Үүнээс гадна тус баг бүрэлдэхүүнээс дөрвөн тамирчин медалийн төлөө барилдсан боловч харамсалтай нь ялагдсан байна.