Улсын нийслэл Улаанбаатараас М.Эрдэнэ-Очир гэх залуу алс баруун аймаг болох Говь-Алтай руу гүйж эхэлжээ. Зай нь 1040 км. Говь-Алтайн унаган хүү М.Эрдэнэ-Очир эхний өдөр 62 км зам туулсан байна. Одоо түүнд 978 км зам үлдлээ. Өчигдөр тэрбээр Төв аймгийн Аргалант сумын нутагт хоноглосон байна.
Гүйх замд бороо, цастай, зарим үедээ шороон шуурга дэгдэх ч тэр байгалийн саад бэрхшээлийг үл ажран зорилгоосоо хазайхгүй гэнэ.
Хэт холын гүйлтийн зайн босго 50 км-ээс дээш зам туулан 20 өдөрт багтаан барианд орохоор төлөвлөсөн байна. Эргэн сануулахад гурван жилийн өмнө тус аймгийн иргэн Б.Болдбаатар Говь-Алтайгаас Улаанбаатар хүртэл 1040 км замыг 34 хоногт туулсан билээ.
Сэтгэгдэл (1)