Үндэсний Урлагийн Их Театрын шинэ барилгын ажлыг хариуцан ажиллах Бээжин хотын архитектур, дизайны хүрээлэнгийн төлөөлөгчид өнөөдөр ҮУИТ-ын үйл ажиллагаа явуулж буй байртай танилцаж мэдээлэл авчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 онд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний Урлагийн Их Театрын барилгыг барихаар хоёр улсын тэргүүн тохиролцсон билээ. Тэгвэл Соёлын сайд Ч.Номин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг Соёлын яаманд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч уулзсан. Эл үеэр Үндэсний урлагийн их театрын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсныг мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл (1)