Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Катарын Доха хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр Монгол улсаас -81 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Г.Болор-Очир эзэн орны бөх Рихабид вазари үнэлгээгээр ялагдаж яваад цэвэр ялж эхний ялалтаа авсан билээ.
Улмаар хоёрдугаар тойрогтоо Молдавын бөх В.Стерпутай барилдаж, цэвэр ялснаар шөвгийн 16-д үлдлээ. Тэрбээр ДАШТ-д анх удаагаа оролцож буй юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)