Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Доржийн Анарын нэрэмжит үндэсний бөхийн аймгийн харцага, начин цолтой бөхчүүдийн барилдаан тавдугаар сарын 16-нд Аврагч спорт хорооны зааланд болно. Энэ барилдаанд бөхчүүдийг хоёр хэсэгт хувааж, хэсэг бүрээс шалгарсан шилдэг найман бөх тойргоор өрсөлдөх юм.
Д.Анар нь 2016 оны Улсын баяр наадмаар улсын харцага Ш.Мөнгөнбаатараар тав давж улсын начин, 2019 оны наадмаар долоо давж улсын заан цол хүртсэн юм. Түүнээс хойш Улсын наадамд шөвгөрсөн ганц тохиолдол нь өнгөрсөн жилийн наадам ба долоогийн даваанд заан Б.Серикт тахим өгсөн билээ.