****************************************************************************************
Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Монгол улсын уран барилдаант начин Дэлгэрсайханы Амарсайхан Тува улсад болсон хүреш бөхийн барилдаануудад хоёр түрүүлж, нэг удаа үзүүрлэж, шөвгөрсөн байна.
Тодруулбал, өчигдөр Тувагийн нийслэл Кызыльд болсон аугаа эх орны дайны "Ялалтын баяр"-т зориулсан томоохон барилдаанд их шөвгийн дөрөвт үлдсэн байна. Мөн тэрбээр үүнээс өмнө тус улсын Каа-Хем болон Бии-Хем хошуунд болсон барилдаанд түрүүлж, энэ сарын 02-нд болсон "Өмнөдийн хүч-2023" тойргийн барилдаанд үзүүрлэсэн амжилтыг үзүүлж, амжилт дүүрэн явна.
Удахгүй Улсын баяр наадам болох гэж байгаа энэ цаг үед эдгээр барилдаанууд түүнд туршлага болж яваа биз ээ.
Л.Сайнаа