Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар манай улс хоёр хүрэл медальтайгаар 99 улсаас наймдугаар байрт бичигдэж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртэж, ДАШТ-ий хошой хүрэл медальтан болсон бол өчигдөр болсон гурав дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд ОУХМ Л.Энхрийлэн мөн ДАШТ-ий хошой хүрэл медальтан болсон билээ.
Л.Сайнаа