ОХУ-ын төв талбайд өчигдөр Ялалтын баярын жагсаал болж, аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 78 жилийн ойг урьдын адил сүр жавхлантайгаар тэмдэглээгүй ч энэхүү хар дайны уршигийг хойч үедээ сануулан даруухан тэмдэглэсэн юм. Ялалтын жагсаалын арга хэмжээнд цэргийн сүрт жагсаал болдгоороо болсон. Энэ үеэр манай улсаас Халхын голын ахмад дайчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Ц.Чимэдцэрэн уригдан оролцсон нь дүрс бичлэгээс харагдана.
Дорнод аймгийн Баяндун сумаас Халх голын дайнд сайн дураар сувилагчаар явахдаа 16 настай байсан тэрбээр хамт албанд мордсон 14-18 насны 16 охидоос ганцаараа амьд сэрүүн байгаа юм.
Ц.Чимэдцэрэн гуай энэ жил нас сүүдэр 100 хүрч байна. Тэрбээр дайнд мордохдоо 15 настай байсан бөгөөд 1939 оны долдугаар сард Баянтүмэнгийн цэргийн эмэнэлэгт сувилагч, индүүчин, цагаан хэрэглэл угаагч, тогооч зэрэг ажжил байсан байна.