Катарын нийслэл Доха хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 99 орны 657 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас 18 жүдоч энэ татамид өрсөлдөж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй монгол жүдоч Б.Алтанцэцэг Италийн Тониоло Вироникад торгуулиар ялагдав.