Терроризмтой тэмцэх зөвлөлийн орон нутаг дахь Салбар зөвлөл болон Нисэхийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд “ХААН ШОНХОР-2023” хамтарсан дадлага сургуулийг “Чингис хаан” Олон улсын агаарын замын боомтын байрлалд өнөөдөр зохион байгуулав. Хамтарсан дадлага сургуулилтад 16 байгууллагын 350 гаруй алба хаагч, хилийн цэргийн 0218 дугаар ангийн 22 ЦАХ террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд үүргийн дагуу оролцжээ. Тус хамтарсан сургуульд оролцсоноор террорист халдлага болсон, үүсэж болзошгүй цагийн байдалд үнэлэлт дүгнэлт хийх, үндсэн хүч хэрэгслийн террорист үйлдэлд хариу арга хэмжээ авах чадавхыг бий болгосон юм.