Улсын хошой мэргэн Р.Ганболд ахлагчтай “Чингэлтэй хайрхан” багийн харваачид өнөөдөр “Чандмань одон” медалиар шагнуулжээ. Тодруулбал, Монголын шагайн харвааны 33 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тус багийг тусгай байр эзэлсэн амжилтыг үнэлж Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар тэрхүү шагналыг гардуулан өгсөн байна. Шагнал авсан тамирчдын тухайд үлэмж дархан мэргэн Ш.Буян-Өлзий, Ц.Мягмарсүрэн, улсын мэргэн Р.Бат-Идэр, залуу харваач Х.Ганбаяр нар багтжээ.