Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө болж байна. Өчигдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү хүрэл медаль хүртсэнээр дэлхийн хошой медальтан болов.
Энэ тэмцээнд таван тивийн 99 орны нийт 657 (эрэгтэй 343, эмэгтэй 314) тамирчин хүч үзэснээс медалийн чанараар Японы улсын баг гурван алт, нэг мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Испани дэд байрт бичигдэж байна.
Харин манай улс өчигдөр нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа наймдугаар байрт жагслаа. Өнөөдөр монголчуудын гол найдвар олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар барилдах билээ.
А.Болд