Азербайжаны нийслэл Баку хотод буудлага спортын дэлхийн цомын тэмцээн энэ сарын 7-18-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Ганхуягийн удирдлага дор есөн тамирчин цэц мэргэнээ сорихоор Бакуг зорив.
Энэ тэмцээний гар бууны төрөлд олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Ц.Анударь, Э.Даваахүү, Т.Баярцэцэг, П.Тэргэл нар өрсөлдөх бол урт бууны төрөлд Н.Баяраа, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа нар өрсөлдөх юм.
Тус тэмцээнд оролцож буй баг бүрэлдэхүүнээс О.Гүндэгмаа дэлхийн цомын 10 гаруй медальтай бол Г.Нандинзаяа хүрэл медаль хүртэж байв.