Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулдаг. Улсын төсөвт хамгийн их татвар төлсөн том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн ангиллаар ААН-ийг зарлан алдаршуулдаг юм. Энэ жил 22 дахь удаа хамгийн өндөр татвар төлөгчийг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал танилцууллаа.