БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ өнөө өглөө Хуш мод хамгаалал ба монгол самрын үйлдвэрлэгчид болон Самрын холбоодын төлөөлөлтэй уулзлаа. Ойг эзэнжүүлж хариуцлагын гэрээг аж ахуйн нэгжтэй хийх, ажилчдын аюулгүй байдлыг хангах, зөв зохистой ашиглалтыг бий болгох зэрэг асуудлын хүрээнд энэ уулзалт болж байна.
Үйлдвэрлэгчид дараах асуудлыг хөндлөө
Үүнд:- Үйлдвэрийн болон ахуйн зориулалтаар түүж бэлтгэх асуудлыг ялгах, ченжийн асуудлыг цэгцлэх;
-Хуш модны самрыг байгалийн ургамлын тухай хууль эсвэл Ойн тухай хуулиар зохицуулагдах эсэх;
-Хуш модны хамгааллыг Төр хувийн хэвшил хамтран хийх;
-Самар түүж бэлтгэх тусгай зөвшөөрөл олголтыг цэгцлэх, стандартыг шинэчлэх;
-Гаднын зах зээлд нийлүүлэлт хийхэд шударга өрсөлдөөнийг бий болгох, татварын дарамт их байдаг тухай;
Сэтгэгдэл (3)