"Доха-2023" жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медаль хүртэж дэлхийн хос медальтан болов.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Важа Маргвелашвилиг нэмэлт цагт даралтаар ялж шагналын тавцанд зогссон.
Ё.Басхүү Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёроос дээш медаль хүртсэн тав дахь тамирчин болж байна.