Катарын Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь өдрөө болж байна. Тэмцээнд манай улсын 18 жүдоч хүч үзэхээс гурав нь ялагдал хүлээсэн. Тэгвэл өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 22 настай Л.Сосорбарам Европ тивийн аварга Португалын тамирчин Мариа Сидероттой нэмэлт цагт торгуулиар ялагдлаа.