БНСУ-д хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин гурван алтан медаль хүртэж, төрийн дуулалаа гурван удаа эгшиглүүллээ. Тэрбээр огцом өргөлт болон түлхэлттэй өргөлтөөр тэргүүлж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн юм. Г.Ануужин өнгөрсөн жилийн энэ тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа.