Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас үргэлжлэн орохыг анхааруулж байна.
2023 оны тавдугаар сарын 08-ны 20 цагаас 2023 оны тавдугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтайн уулархаг нутгаар -9-14 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говь, талын нутаг болон Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр 4-9 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, голын хөндийгөөр 6-11 хэм, Орхон, Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг сонгины орчмоор 1-3 хэм, бусад хэсгээр 7-9 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 17-19 хэм дулаан байна.