Татварын байгууллага улс, орон нутгийн төсөвт өнгөрсөн онд 8.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс оны 9.3 их наяд төгрөг болж, 1.1 их наяд төгрөгөөр давуулан биелүүлсэн байна. “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлт дээр 2023 онд төсөвт 10.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх талаар Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дарга Б.Заяабал мэдээллээ.
Улсад хамгийн их татвар төлсөн ААН-үүдийг танилцуулж байна. Үүнд,
1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.216.2 тэрбум төгрөгийн татвар төлөн тэргүүлж байна.
2. Удаалаад “Эрдэнэс Тавантолгой” ХК 990.1 тэрбум төгрөг,
3. "Оюу толгой" ХХК 439.9 тэрбум төгрөг
4. “Энержи ресурс” ХХК 289.3 тэрбум төгрөг
5. “Тавантолгой” ХК 261.6 тэрбум төгрөг
6. АПУ ХК 212.1 тэрбум төгрөг
7. ХААН банк 197.4 тэрбум төгрөг
8. Голомт банк ХХК 137.4 тэрбум төгрөг
9. “Си Өү Эй Эл” ХХК 104.0 тэрбум төгрөг
10. “Цайрт минерал” ХХК 98.6 тэрбум төгрөг тус тус төлжээ.