Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны зааланд "АЛДАРЫН ЦОМ" үндэсний бөхийн шилжин явах цомын тавдугаар сарын барилдаан энэ долоо хоногийн пүрэв гаригт болно. 17 дахь удаагийн барилдаанд 50 бөхийг бүртгэх бөгөөд энэ үеэр “Хүчит гар” гар барилдааны тэмцээн зохион байгуулах юм. Өнгөрсөн сарын тус барилдаанд Увс аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Ц.Мөнх-Эрдэнэ түрүүлж байв.