ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков УБТЗ-ын Удирдах газарт хүрэлцэн ирж тус нийгэмлэгийн ажилтай танилцлаа. 1949 онд БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь хоёр орны хамтын ажиллагааны хамгийн тод жишээ мөн.
УБТЗ-ын удирдлага тус нийгэмлэгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил шинэчлэлийн талаар танилцуулжээ. Элчин сайд А.Н.Евсиков сонирхсон асуултаа асууж, санал бодлоо солилцсоны эцэст УБТЗ-ын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөв. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг УБТЗ-ын Удирдах газарт хүрэлцэн ирж, тус нийгэмлэгийн ажилтай танилцах үеэр УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков болон бусад удирдлагууд ирсэн байна.
Сэтгэгдэл (1)