*****************************************************************************************
Өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 05-07-ны өдрүүдэд Орхон аймагт зохион усанд сэлэлтийн өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд “Сэлэм загас” клубийн тамирчин, “Орчлон” сургуулийн сурагч ОУХМ Энхтөрийн Эрхэс нийт 14 зайд уралдаж 14 алтан медаль хүртэж дуулиан дэгдээлээ.
Тэрбээр өдгөө 15 настай, 2008 онд төрсөн. Э.Эрхэс тус тэмцээнд бзх төрөлдөө түрүүлээд зогсохгүй 100 метрийн араар даллах сэлэлтээр 57.48 секунд, 200 метрийн араар даллах сэлэлтээр 2:11.08 секундын амжилтаар Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Сонирхуулахад тэрбээр Малайзын нийслэл Куала-Лумпурт дөрөвдүгээр сарын 13-16-нд 58 дахь удаагийн усанд сэлэлтийн тэмцээнээс гурван төрөлд алтан медаль хүртээд ирсэн билээ.
Л.Сайнаа