Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор чөлөөт бөхийн дөрвөн тамирчин хилийн дээс алхав. ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл, ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, З.Занабазар, З.Сумъяабазар нар Кирзиз улсад ирэх сарын 1-4-нд болох дэлхийн чансаа олгох тэмцээнд оролцох юм. Тэд тус тэмцээний өмнө АНУ-ын Атланта хотод болон Туркий шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамрагдах юм байна. Нэмж хэлэхэд гавьяат тамирчин М.Лхагвагэрэл хоёр хоногийн өмнө дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн билээ.