Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг уламжлалтай билээ.
Ийнхүү 2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн.
Цэрэг татлагад цагдаа, онцгой байдлын алба, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болоод нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын албан хаагчид оролцож буй юм.
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ хэмээн Батлах хамгаалах яамнаас мэдээллээ. Иймд цэргийн насны залуусыг идэвхтэй хамрагдахыг уриаллаа.