Увс аймгийн төв Улаангом хотод улсын аварга С.Мөнхбат, гарди Ө.Бат-Орших нарын нэрэмжит “Аварга, гардидын залгамж” үндэсний бөхийн өсвөр үеийнхний Баруун бүсийн аварга шалгаруулах барилдаан болов. Барилдаанд таван аймгийн 130 гаруй бөх барилдахад алс холын Дорноговь аймгийн Наранбатын Батсуурь хэмээх 16 настай хүү зорин ирж барилдсан нь улам сонирхолтой болгов. 1738 км зам туулсан тэрбээр 16 настуудын 50 бөх зодоглосон барилдаанд долдугаар байрт шалгарч уран гараа дэвээтэй бөхийн шагналыг аварга С.Мөнхбатаас гардан авчээ. Н.Батсуурь хүү үргэлжлүүлэн Баян-Өлгий аймагт болох барилдаанд зодоглох юм.
Сэтгэгдэл (1)