Катарын нийслэл Доха хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр хөшгөө нээж, таван тивийн шилдгүүд Парисын олимпын өмнө өргөн бүрэлдэхүүнээр чуулсан нь энэ. Өчигдөр дэвжээнд манай улсын гурван жүдоч дэвжээнд гарсан, харамсалтай нь хүссэн зорилгодоо хүрээгүй.
Өнөөдөр тус тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, ОУХМ Б.Эрхэмбаяр болон эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Л.Сосорбарам, М.Нандин-Эрдэнэ нар хүч үзнэ.
Монголын жүдочид дэлхийн дэвжээнд 50 дахь жилдээ зодоглохдоо таван алт, дөрвөн мөнгө, 18 хүрэл медаль хүртсэн юм.