МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим 2023 оны 5 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотноо “Global media and mass communication” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна. Хуралд 10 улсын их сургуулийн эрдэмтэд илтгэл танилцуулах юм.
Хурлын бэлтгэл ажил дуусах шатандаа орж, хурлын хөтөлбөр, хурлын эрдэм шинжилгээний өгүүллийн эмхтгэл нь хэвлэлтэд шилжжээ. Тус хурлыг зохион байгуулалтад СЗОНХТ-ийн бүх багш нар оролцож, хамтран зохион байгуулагчаар МУБИС, СУИС-ийн РТМУС, “Отгонтэнгэр” их сургууль, АТГ ажиллаж байна.