Жүдо бөхийн 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катар улсын Доха хотноо 5 дугаар сарын 7-ноос 14-нд болох юм.
Өнөөдөр эхний өдрийн барилдаан 16:00 цагаас эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-ийн жингийн хэсгийн барилдаанаар эхэлж, Финалын барилдаан 23:00 цагаас эхэлнэ. Манай улсаас эмэгтэй -48 кг-д Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг нар барилдах бол эрэгтэй -60 кг-ийн жинд Энхтайваны Ариунболд барилдаж байна.
ОУХМ Б.Баасанхүү Чили улсын тамирчин Марида Варгас Лийтэй барилдаж эхний ялалтаа байгууллаа.
Тус тэмцээнд 99 орны 667 тамирчид хүч чадлаа сорьж буй. ДАШТ-нийг C1 Телевизээр 5 сарын 7-ноос 14-нийг дуустал шууд дамжуулах аж.