Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр мөсний гүнж Камила Валиева болон ОХУ-ын шилдэг уран гулгагчдыг нэрлэж байна.
Уран гулгалт бол өвлийн спортын "хатан хаан" гэгддэг спорт. Үзэгч, хандалтын тоо нь үүнийг илтгэдэг билээ. Гагцхүү монголчууд энэ спортыг шимтэн үзэж, сонирхох болсон нь энэ амралтын өдрүүдэд харагдаж байна. Тухайлбал, ОХУ-ын уран гулгалтын шигшээ багийн тамирчид гоёмсог үзүүлбэрүүдээ толилуулж, “Степп арена” цогцолборт нэг гайхалтай үдшийг өнгөрүүлсээр буй.
Ердөө хоёрхон өдөр тоглогдож байгаа шилдэг үзүүлбэрүүд Монгол түмний мэлмийг баясгасаар л...
Уг тоглолтын хөтөлбөрт нэрт уран гулгагч нартай зураг даруулж, гарын үсэг авах таатай боломж ч бүрджээ.
Бээжингийн олимпын аварга Камила Валиева ирсэн нь тус шоу тоглолтыг улам үзүүштэй болгож байгаа юм. Тэрбээр "Улаанбаатарт ирээд хотын төвд буудалласан. Манай зочид буудал хотын төвтэй ойрхон байсан учраас Сүхбаатарын талбайгаар хэсэгхэн зугаалах боломж гарсан. Анх удаа Монголд ирлээ. Одоогоор их зүйл харж чадаагүй байгаа ч гэсэн тайван сайхан сэтгэгдэлтэй байна. Магадгүй энд байх хугацаандаа илүү олон зүйлийг харах байх. Ирээдүйд дахиж Монголд ирэх байх гэж найдаж байна. Бид үзэгчдэдээ зориулаад Монголын нэг дуучны ая дээр тусгай үзүүлбэр бэлдсэн" хэмээн сэтгэгдлээ хувцаалцсан юм.
Энэхүү өндөр зэрэглэлийн шоуг эх орондоо зохион байгуулах ажилд БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат тэргүүтэй ажлын хэсгийн хүчин зүтгэл их байсныг энд дурдах нь зүйтэй биз ээ.
Д.Батчулуун