Киргизстан Улсын Бишкек хотод 5 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Азийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээн болж буй. Үүнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 14 тамирчин, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тус тэмцээнд дэлхийн 8 орны 400 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдөж байгаа аж. Тэмцээн өсвөр нас болон насанд хүрэгчид гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдаж байгаа юм.
Багийн дасгалжуулагч ахлах ахлагч Л.Билэгтбаатарын (150) ирүүлсэн мэдээгээр,
- "U23" өсвөр насны ангилалд 68 кг жинд дэд ахлагч Г.Гансүх (330) түлхэлтэй төрөлд алт, багийн төрөлд мөнгө,
- 78 кг жинд ахлах түрүүч О.Золбаяр (150) урт, богино түлхэлт болон багийн төрөлд гурван мөнгө,
- Мөн тус жинд түрүүч Б.Өнөржаргал (330) түлхэлттэй төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
- Өсвөр насны ангиллын эмэгтэйчүүдийн 58 кг жинд сонсогч Г.Оюунтунгалаг (029) түлхэлтэй төрлөөр алт,
- 68 кг жинд сонсогч Б.Ундрах (029) түлхэлтэй төрлөөр мөн алтан медалийн эзэн болжээ.
Насанд хүрэгчдийн ангилалд,
- 68 кг жинд ахлагч Л.Түвшинтөгс (150) түлхэлтэй төрөлд алт, багийн төрөлд мөнгөн медаль,
- 73 кг жинд ахлагч Г.Ганзориг (150) түлхэлтэй төрөлд хүрэл медаль,
- 78 кг жинд ахлагч Б.Батбаяр (330) түлхэлтэй болон багийн төрөлд хос мөнгө медаль,
- 85 кг жинд ахлагч Л.Өнөрсайхан (330) түлхэлтэй төрөлд хүрэл, багийн төрөлд мөнгө медаль,
- 95 кг жинд ахлагч Э.Ирээдүй (330) түлхэлтэй төрөлд хүрэл,
- 105 кг жинд ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) багийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртжээ.
- Харин мэргэжлийн төрөлд 78 кг жинд ахмад Г.Цолмонхүү (029) түлхэлтэй төрөлд хүрэл, багийн төрөлд мөнгөн медаль,
- Насанд хүрэгчдийн "U35-39" эмэгтэйчүүдийн ангиллын 68 кг жинд сургагч ахлагч П.Ганзаяа (232) түлхэлтэй төрөлд алтан медаль,
- + 68 кг жинд ахлах дэслэгч С.Ууганцэнгэл (330) түлхэлтэй төрөлд мөн алтан медаль хүртсэн бахдам амжилт үзүүлжээ.
Ийнхүү тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар 7 алт, 10 гаруй мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байна. Ази тивийн туухай өргөлтийн аварга шалгаруулах энэхүү тэмцээн өнөөдөр өндөрлөх аж.