Өнөөдөр "Монгол бөхийн өргөө"-нд Өвөрхангай аймгийн харьяат Монгол Улсын Дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит, Аварга цолонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох гэж байна.
Тэгвэл тус барилдаанд, Улсын гарьд М.Бадарч, Улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, О.Мөнх-Эрдэнэ, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан бөхчүүд барилдахаар болжээ.
Жижиг барилдаануудад гарч зодоглодог Даян аварга Н.Батсууриас эхлээд Аварга П.Бүрэнтөгс, О.Хангай нар хааш алга болчихов оо. Олны хайрладаг, жудагтай гэдэг С.Мөнхбат аварга бас хааччихав аа. Дархан аваргыг хүндэлдэгггүй юм аа гэхэд цолоо хүндэлмээр юм даа.
Энэ тухайд олны шүүмжлэл их байгаа. Тэд "цолоо хүндэлдэггүй, аваргаа хүндэлдэггүй АВАРГА гэж юу байхав дээ" гэцгээж байна. Мөн арслан цолтой нэг ч бөх бүртгүүлээгүй байгаа нь аваргуудаас илүү их шүүмжлэл сонсож байгаа нь лавтай. Бөх хүнийг гэмтэл бэртэл дагаж байдаг гэдэг. Гэвч аварга, арслангууд бүгдээрээ бэртчихээгүй байлтай.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (34)