Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Нийтийн номын сангаас эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах арга хэмжээ зохион байгуулжээ. Сэлэнгэ аймгийн байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулдаг байна. “Үндэсний бичиг үсэг-Үндэсний өв соёл” нэгдсэн арга хэмжээнд Хилийн цэргийн 0101 ангийн ахлах шалгагч, ахмад Л.Оюунжаргал зөв цэвэр бичигтэн шалгаруулах төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.