Японы нийслэл Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн зуны башё энэ сарын 14-28-ны өдрүүдэд болно. Энэ оны гурав дахь башёг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэн барилдах бөгөөд манай улсын 23 сүмоч дэвжээнд гарна. Тэрүнофүжигийн энэ оны анхны башё юм.
Тэмцээн болохоос 11 хоногийн өмнө дээд зиндааны өндөр цолтой бөхчүүд нэг дор бэлтгэл хийсэн нь сүмо сонирхогчдын анхаарлыг татлаа. Бэртлээс эргэн ирсэн Ёкозүна Тэрүнофүжи өчигдөр Вакамотохарү, Аби, Шоодай нартай ээлж дараалан барилдахдаа илүүрхэн давсан нь улам сонирхолтой.
Тэрбээр өнгөрсөн сард Канагава мужид болсон хаврын тойргийн барилдаанд түрүүлсэн болохыг нэмж онцлох нь зүйтэй болов уу. Аварга маань эргэн иржээ.