Өнөө жилийн Цагаан сарын барилдаанд дөрөв ба түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авахад нэг бөхөөс хориотой эмийн бодис илэрсэн. Допингийн шинжилгээний хариу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ирсэн бөгөөд допинг хэрэглэсэн тэр бөхийн нэрийг зарлаагүй өдий хүрлээ.
Хариу нь ирээд нэг сарын хугацаа өнгөрч байна. А сорьцонд хориотой эмийн бодис илэрвэл тухайн тамирчин шинжилгээнийхээ хариутай танилцаж байж В сорьцоо шинжүүлэх хүсэлтээ гаргах хугацаа нь 14 хоног байдаг юм.
Гэвч допинг хэрэглэсэн тэрхүү бөх шинжилгээнийхээ хариутай танилцаагүй тул нэрийг нь албан ёсоор зарлах боломжгүй байгаа гэнэ. Шинжилгээнийх нь хариуг шуудан болон утсаар мэдэгдэх гэсэн боловч допингийн хүснэгт бөглөхдөө бичсэн гэрийн хаяг дээрээ байхгүй, утсаа авахгүй байгаа тул гацаанд оржээ.
А.Болд
Сэтгэгдэл (20)