Богтхан уулын Арцатын аманд ашиглалтын талбай хэтрүүлэн хашаа барьж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хаасан “Марал аялал”, “Соргог байгаль”, “Үжин ресурс” компани зөрчлөө арилгажээ. Дээрх компанийн зөрчлийг хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн юм. Орц гарц зам талбайг нээснээр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Арцатын амнаас-Наадамчдын төв зам руу нийлэх боломж бүрдлээ.