"Эрдэнэтэд хамтдаа хөгжье" өдөрлөг МУБИС дээр болж байна. Оюутнууд уулзалтад идэвхтэй хамрагдаж Орхон аймаг Эрдэнэт хотын талаар илүү их мэдээлэл авчээ. Зарим оюутнууд төгсөөд ажиллаж, амьдрах газраараа Орхон аймгийг хэдийн сонгосон гэв.
Орхон аймагт ажиллаж, амьдрахаар сонголтоо хийсэн оюутнууддаа "Ногоон карт" олгосон байна. Мөн энэ үеэр МУБИС-ын захирал Ш.Батбаатартай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
Тус гэрээнд 3,4 дүгээр дамжааны оюутнуудыг Орхон аймагт дадлага хийх нөхцөл боломжоор хангах гэхчлэн дөрвөн арга хэмжээг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тусгасан байна. МУБИС-ын захирал Ш.Батбаатар орон нутагт багшлах боловсон хүчин дутагдалтай болсон энэ цаг үед орон нутагтаа шинэ төгсөгчдийг урьж байгаа нь Орхон аймаг түүчээлж байна гэлээ.