Англи хэлийг нэг эсвэл гуравдугаар ангиас үзнэ гэсэн зөрүүтэй ойлголтууд гарч иргэдийг төөрөлдүүлж байна. Энэ талаар "Боловсролын багц хууль"-ийн ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Г.Дамдинням тайлбар өглөө.
Тэрбээр "Бүх түвшний боловсролын үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж тусгаж байгаа. Дунд ангиас эхэлж шинжлэх ухааны хичээлүүдийг англи хэлээр зааж болно гэсэн заалт ч мөн оруулсан. Түүнээс биш тэддүгээр ангиас заана гэсэн заалт байхгүй.
Үүнийг хуулиар зохицуулах боломжгүй. Боловсролын багц хууль буюу тус, тусын дөрвөн хууль батлагдсны дараа тухайн хуулиуд хэрэгжиж эхэлнэ. Л.Энх-Амгалан сайд бид хоёрын хэлсэн зүйл дээр зөрчилдөөн байхгүй. Боловсролын яам бол гуравдугаар ангиас заана гэсэн байр суурьтай байгаа. Үүнийг хууль биш БШУ-ны яам л шийднэ"
гэсэн юм.
М.Дэвээжаргал